Ангилал: хэрэглэгдэхүүн
Дэлхийн биомандал устах аюулд оржээ
2011-03-07 13:46:14
Дэлхийн биомандал устан үгүй болох аюулын ирмэгт тулжээ. Хэрвээ хүн төрөлхтөн ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол геологийн орон зай, цаг хугацааны хувьд ойрын 300- гаас 2 200 жилийн хугацаанд сүйрэл болж магадгүй байна.
АНУ-ын Беркли хотын Калифорнийн их сургуулийн палеобиологичид өнгөрсөн болон өнөө үеийн сүүн тэжээлтэн амьтдын мөхлийн явцыг харьцуулсны эцэст ийм дүгнэлтийг хийжээ. Хүн төрөлхтөн ойролцоогоор 500 жилийн өмнөөс дэлхийн экосистемүүдийг өөрчлөн хувиргаж, байгалийн баялгийг идэвхтэйгээр ашиглаж эхэлсэн бөгөөд үүнээс өмнөх сая жилийн хугацаанд ердөө ан амьтны хоёр төрөл зүйл устаж үгүй болсон тохиолдол гарсан юм. Харин хүний үйл ажиллагаа идэвхжсэнээс хойшхи хугацаанд одоогоор мэдэгдэж буй 5570 төрөл зүйлээс наад зах нь 80 төрөл зүйл устаж үгүй болсон байна. Үүнтэй адил үйл явц амьтан, ургамлын үлдсэн төрөлд ч ажиглагдаж байгаа ажээ. Мэдээж ургамал, амьтан олноороо устаж байгаагийн шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаа гэдэг нь тодорхой билээ.
Хэрвээ энэ үйл явц өнөөгийн хурдцаар цааш үргэлжилбэл ойрын 300-2200 жилийн хугацаанд дэлхийн биомандалыг ээлжит зургаа дахь удаагийн төрөл зүйл устах үйл явц нөмөрнө. Өмнөх таван мөхлийн үйл явц нь хүнээс хамааралгүйгээр явагдсан билээ. Тухайлбал, хамгийн сүүлчийн мөхлийн үзэгдэл 65,5 сая жилийн өмнө болсон бөгөөд үлэг гүрвэл зэрэг нийт амьтны төрөл зүйлийн зургааны нэгийг устгасан байна. Үүний учрыг эрдэмтэд өнөөг хүртэл олж чадаагүй ч олон тооны галт уул дэлбэрсний улмаас уг үзэгдэл болсон гэдэг таамгийг дэвшүүлж байгаа юм.
Д.Жаргал
Санамсаргүй сонгогдсон мэдээнүүд:
Хятадууд хогноос эрчим хүч гаргаж сурчээ 2011-03-28 16:34:03
50 сая жилийн тэртээх гүрвэлийн арьс олджээ 2011-03-28 12:34:16
Манай гараг 70 сая насаар «залуужжээ» 2011-03-25 11:52:13
Дэлхий судлал
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Дэлхий судлалын шинжлэх ухаан ("the Geosciences" эсвэл "the Earth Sciences) нь Дэлхийтэй холбоотой бүх төрлийн шинжлэх ухааныг нэгтгэн нэрлэсэн нэр томъёо бөгөөд Дэлхийн мандлуудыг судлана.
