Газарзүй сурч буй сурагчиддаа
2011-04-14
Танд тустай мэдээллүүд

Ангилал: Зөвлөгөө

Дэлхий нь нарны аймгийн 3 дахь гариг юм. Дэлхий нь 4.57 тэрбум жилийн өмнө үүссэн, нэг дагуултай (Сар), 365.26 өдөрт Нарыг бүтэн тойрдог). Дэлхийн эргэлтийн тэнхлэг 23.5° хазайсан байдаг нь, дэлхий дээрхи улирлын өөрчлөлтийн шалтгаан болно.

Дэлхий нь агаар мандалтай, гадаргуугийнх нь 71% нь далай (ус), үлдсэн 29% нь хуурай газар (тив, арал). Дэлхийн гадаргуу нь тектоникийн плитүүдэд хуваагдах ба тэдгээр нь тасралтгүй нүүж (хөвж) байдаг. Дэлхий нь гүн рүүгээ бүслүүрлэг тогтоцтой бөгөөд цөм, манти, царцдасаас тогтоно.

Дэлхийн үүсэл

4.57 тэрбум жилийн өмнө Дэлхий болон Hарны аймгийн бусад гаригууд, хийн мананцраас (Solar Nebula) үүссэн гэж таамаглаж байгаа бөгөөд Дэлхий нь эхлээд халуун хайлмаг байгаад аажмаар хөрж, хатуу царцдастай болсон байна. Дэлхийн дагуул Сар нь, Дэлхийг Ангараг гаригтай ойролцоо хэмжээтэй биет ("Тейя" гэж нэрлэдэг) мөргөх үед үүссэн гэж таамагладаг.

Аажмаар Дэлхийн температур 100 °C (212 °F) орчим болоход эртний агаар мандал дахь усны уур коденсацлагдан, далай үүсэж эхэлсэн байна. Агаар мандалд хүчилтөрөгч, улмаар агаар мандлын дээд давхрагад озон (O3) үүссэнээр, нарнаас ирэх хэт ягаан туяа багасаж, анхны нийлмэл эст амьтад, улмаар жинхэнэ олон эст амьтад үүсэж эхэлжээ.

Дэлхийн гадаргуу байнга, тасралтгүй өөрчлөгдөж байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл эх газрууд нүүж, хоорондоо нэгдэн супер тив үүсгэн, дараа нь задраж байснаас нилээд чухал супер тив нь 600-540 сая жилийн өмнө үүсэж, 180 сая жилийн өмнө задрасан (Гондван, Лаурази 2 супер тивийг үүсгэсэн) Пангей юм. Дэлхий дээр хэд хэдэн томоохон мөстлөгүүд явагдсан гэж таамагладаг ба эхнийх нь 750-580 сая жилийн өмнө (Неопротерозой), сүүлийнх нь 10,000 жилийн өмнө дууссан байна.

Дэлхийн хөгжлийн түүхэнд амьд организмийн томоохон сүйрлүүд тохиолдож байснаас сүүлийнх нь 65 сая жилийн өмнө болсон динозавруудын мөхөл юм (Шалтгааныг нь дэлхий дээр солир унасантай холбон таамагладаг). Уг сүйрлийн дараагаар жижиг амьтад жишээлбэл сүүн тэжээлтэн амьтад эрчимтэй тархаж эхэлсэн ба хэдэн сая жилийн өмнө Африкийн мичтэй төстөй амьтдыг хоёр хөл дээрээ явдаг болсон гэж таамагладаг.

 Дэлхийн бүтэц

Нарны аймгийн 4 гариг (Наранд ойрхон 4 гариг) хатуу, чулуурхаг гадаргуутай ("Хөрст гариг") бөгөөд тэдгээрээс Дэлхий нь хамгийн том, их нягттай, хүчтэй соронзон оронтой, газрын татах хүч хамгийн ихтэй гариг юм. Дэлхий нь ерөнхийдөө зуйвандуу бөмбөлөг хэлбэртэй боловч, үнэндээ гадаргуу нь тэгш биш учир Дэлхийн хэлбэрийг Геоид гэж нэрлэнэ.

Химийн найрлага

Дэлхийн масс ойролцоогоор 5.98 Ч1024 кг. Гол бүрдүүлэгч элементүүд нь төмөр (32.1%), хүчилтөрөгч (30.1%), цахиур (15.1%), магни (13.9%), хүхэр (2.9%), никель (1.8%), кальци (1.5%), хөнгөнцагаан (1.4%) ба үлдэх 1.2% нь бусад химийн элементүүд юм.

АНУ-ын геохимич Ф.Кларк-ийн тооцоогоор, Дэлхийн царцдасын 47% нь хүчилтөрөгч бөгөөд нийт чулуулагийн 99.22% нь цахиур, хөнгөн цагаан, төмөр, кальци зэрэг нийт 11 ислээс тогтдог байна.

Ф.Кларкийн хүснэгт
(Дэлхийн царцдасын үндсэн ислүүд)

Найрлага

Химийн томъёо

Тархалт

Цахиурын исэл

SiO2

59.71%

Хөнгөнцагааны исэл

Al2O3

15.41%

Кальцийн исэл

CaO

4.90%

Магнийн исэл

MgO

4.36%

Натрийн исэл

Na2O

3.55%

Төмрийн (II) исэл

FeO

3.52%

Калийн исэл

K2O

2.80%

Төмрийн (III) исэл

Fe2O3

2.63%

Ус

H2O

1.52%

Титаний давхар исэл

TiO2

0.60%

Фосфорийн тавч исэл

P2O5

0.22%

Нийт

99.22%

 Дэлхийн дотоод бүтэц

Дэлхийн бүтэц (хэмжээ харгалзаагүй, cхем).

Дэлхий нь гүн рүүгээ үелэсэн бүтэцтэй бөгөөд химийн найрлагынхаа хувьд:

Харин Геологийн хувьд литосфери, астеносфери, дээд манти, доод манти, гадаад болон дотоод цөм гэсэн үе давхрагуудтай .

Гүн

Үе давхрага

Нягт
гр/см3

Километр

Миль

0–60

0–37

Литосфери (Зузаан нь 5-200 км хүртэл өөрчлөгддөг)

0–35

0–22

... Царцдас (Зузаан нь 5-70км хүртэл өөрчлөгддөг)

2.2–2.9

35–60

22–37

... Мантийн дээд хэсэг

3.4–4.4

35–2890

22–1790

Манти

3.4–5.6

100–700

62–435

... Астеносфери

2890–5100

1790–3160

Гадаад цөм

9.9–12.2

5100–6378

3160–3954

Дотоод цөм

12.8–13.1

 Цөм

 Дэлхийн цөм

Дэлхийн дундаж нягт 5515 кг/м3, харин гадаргуугийн дундаж нягт 3017 кг/м3 тул Дэлхийн цөмийг харьцангуй илүү нягттай гэж үздэг ба энэ нь сейсмийн судалгаагаар батлагддаг байна. Дэлхийн үүслийн эхний үед, ойролцоогоор 4.5 тэрбум жилийн орчим, хүнд нэгдлүүд дэлхийн төвд, хөнгөн нь дэлхийн царцдас руу шилжин, ялгаралт явагдсаны үр дүнд, Цөм нь үндсэндээ төмөр (80%), никель, мөн багахан хэмжээний бусад химийн элементээс тогтоно.

 Манти

Дэлхийн дотоод бүтэц. 1. Эх газрын царцдас - 2. Далайн царцдас - 3. Дээд манти - 4. Доод манти - 5. Гадаад цөм - 6. Дотоод цөм
A:
Мохийн зааг
B:
Гутенбергийн зааг
C:
Лехманий зааг

Манти

Манти нь Дэлхийн нийт эзэлхүүний 70%-ийг эзэлдэг, нийтдээ 2,890 км зузаан. Даралт манти ба цөмийн заагт ~140 ГПа (1.4 Maтм), температур 500 °C-900 °C (932 °F-1,652 °F) хооронд хэлбэлзэх ба манти, гадаад цөмийн зааг дээр 4,000 °C (7,200 °F) байна.

 Царцдас

 Дэлхийн царцдас

Геологийн үүднээс, Дэлхийн царцдас нь Дэлхийн хамгийн гадна талын хатуу бүрхүүл (литосферийн дээд хэсэг) бөгөөд базальтлаг болон боржинлог чулуулагаас тогтоно. Дэлхийн нийт эзэлхүүний < 1% эзлэнэ.

 Тектоникийн плит

 Плит тектоник

Литосфери нь тектоникийн плитүүд гэж нэрлэгдэх хэсгүүдэд хуваагдсан (эвдэрсэн) байдаг бөгөөд астеносфери дээгүүр нүүж (хөвж) байдаг байна. Нийтдээ 7 том плит, олон тооны жижиг плитүүд байна.

 

 Дэлхийн гадаргуу

Дэлхийн нийт гадаргуугийн 70.8% нь усаар (Далайгаар) бүрхэгдэнэ. Далайн ёроолын гадаргуу нь тэгш бус бөгөөд уул нурууд (Далайн голч нуруу), галт уул, хавцал, дэвсэг зэрэгтэй байна. Үлдэх 29.2% нь хуурай газар бөгөөд цөл, тэгш тал, өндөр уулс зэрэг геоморфологийн олон элементүүдээс бүрдэнэ. Хуурай газрын гадаргуугийн 75% нь тунамал чулуулгаар хучигдана. Үлдэх хэсэгт нь магмын болон хувирмал чулуулаг тархана. Дэлхийн газрын гадаргуу дээр хамгийн өргөн тархалттай эрдэсүүд бол кварц, хээрийн жонш, амфибол, гялтгануур, пироксен, оливин, кальцит, доломит зэрэг юм. Дэлхийн гадаргуу нь тектоник хөдөлгөөн болон элэгдэл, өгөршлөөс хамааран тасралтгүй өөрчлөгддөг байна.

Дэлхийн хуурай газрын хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош 418 м-т орших Сөнөсөн тэнгис, хамгийн өргөгдсөн цэг нь 8,848 м өргөгдсөн Эверест оргил юм. Эх газар дунджаар далайн төвшнөөс дээш 686 м өргөгдсөн байдаг.

Усан мандал

Дэлхийн нийт гадаргуугийн ихэнхи нь усаар бүрхэгдсэн байдгаараа Нарны аймгийн бусад гаригуудаас ялгаатай бөгөөд "Цэнхэр Гариг" гэж нэрлэгддэг. Дэлхийн усан мандал үндсэндээ Дэлхийн далайнуудаас бүрдэх боловч, үүнд бас эх газрын тэнгис, нуур, гол мөрөн, газрын гадаргуугаас 2000 м хүртэл гүнд орших гүний усыг оруулдаг байна. Дэлхийн хамгийн гүн устай газар бол Номхон далайд орших Марианы хотгор (10,911 м гүн). Далайн дундаж гүн 3,794 м байдаг.

Далайн нийт масс 1.35 х 1018 тонн буюу Дэлхийн нийт массын 1/4400, эзэлхүүн нь 1.386 Ч 109 км³. Дэлхий дээрхи нийт усны 97.5% нь давстай ус бөгөөд үлдэх 2.5% нь цэвэр ус юм. Цэвэр усны 68.7% нь мөс хэлбэрээр оршино.

Далайн ус нь нарны энергийг их хэмжээгээр шингээдэг учир далайн усны температурын тархалтаар дэлхийн цаг уур тодорхойлогдоно. Үүний тод жишээ бол ЭНСО (El Niсo-Southern Oscillation) юм.

Агаар мандал
 Агаар мандал

Дэлхийн агаар мандал гэж Дэлхийн татах хүчинд захирагдан, Дэлхийн гадна талаар хүрээлэн байгаа хийн давхрагыг хэлнэ. Агаар мандлын 78% нь азот, 20.95% хүчилтөрөгч, 0.93% аргон, 0.038% нүүрстөрөгчийн давхар исэл, 1% усны уур болон маш бага хэмжээтэй бусад хийнүүд байна. Эдгээр хийнүүдийг нийлүүлээд бид агаар гэж нэрлэдэг. Агаар мандал нь Нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээж, өдөр, шөнийн температурын ялгааг тогтворжуулан, Дэлхий дээр амьдрал байх нөхцөлийг бүрдүүлнэ[29].

Гaзрын гадаргуу орчмын агаар мандлын дундаж температур 15 °C байдаг.

Сар

 Сар

Сар нь дэлхийн байгалийн дагуул юм.

Дэлхийн эргэлт ба орбит

Дэлхий тэнхлэгээрээ 23 цаг, 56 минут, 4.091 секундэд нэг бүтэн эргэдэг бөгөөд  Нарыг дунджаар 150 сая км зайг туулан 30 км/сек (108,000 км/ц) хурдтайгаар 365.2564 өдөрт нэг бүтэн тойрно.

Дэлхийн тэнхлэг нь Нар-Дэлхийг дайрсан хавтгайтай харьцуулахад 23.5 градусаар хазайсан байх ба энэ нь Дэлхий дээрх өвөл зуны улирал солигдох шалтгаан болно.

 Нийгмийн газарзүй

Дэлхийн хүн ам нь 2006 оны 2 сарын байдлаар 6,600,000,000 байгаа бөгөөд 2013 онд 7 тэрбум, 2050 онд 9.2 тэрбум хүрнэ гэсэн тооцоо байдаг. Хүн амын өсөлтийн дийлэнх нь хөгжиж буй орнуудад хамаарна. Дэлхийн нийт гадаргуугийн 1/8 нь хүн оршин суухад тохиромжтой гэж тооцогддог байна (2/3 нь далай, үлдэх хуурай газрын тэн хагас нь цөл (14%), өндөр уулс (27%) зэрэг).

Нар

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт

Нар

Нар (Латин: Sol) нь нарны аймгийн төв од бөгөөд нарны аймгийн нийт массын 99.8%-г эзлэнэ. Нарнаас ирэх энерги нь дэлхий дээрхи бүх амьд бодисыг тэтгэх ба фотосинтез болон дэлхийн цаг уур, уур амьсгалд голлох үүрэг гүйцэтгэнэ.

Нарны нийт массын 74%, эзэлхүүний 92%-г устөрөгч, харин нийт массын 25%, эзэлхүүний 7%-ийг гели бүрдүүлнэ. Нарны гадаргуугийн температур ойролцоогоор 5,500 K (5,315 0C). Нар нь цагаан од бөгөөд насыг нь 4.57 тэрбум жил гэж тооцож байна.

Нар нь Сүүн зам галактикийн төвөөс ойролцоогоор 26,000 гэрлийн жилийн зайд орших ба 217 км/сек хурдтайгаар тойрон эргэнэ.

Нарны диаметр 1.392х109 метр, үндсэндээ төгс бөмбөлөг хэлбэртэй. Диаметр нь дэлхийнхээс 109 дахин, эзэлхүүн нь 1,3 сая дахин их буюу 1.41х1027м2. Масс нь 1.988435х1030kг буюу дэлхийгээс 332,946 дахин хүнд. Дундаж нягт нь 1,4 г/см3, цөмдөө нягт нь 150 г/см3. Нарны гадаргуу дээр чөлөөт уналтын хурдатгал 27398 см/с2, сансрын хоёрдугаар хурд - 618 км/с.

 Бүтэц

Нарны нас ба хөгжил

Нарны радиусыг, төвөөс нь фотосферын гадаргуу хүртэлх хэмжээгээр нь тооцдог байна. Нарны дотоoд бүтцийг инфрадолгион ба компютер загварчлалын аргаар судлана.

Нар нь доорхи бүтэцтэй болно. Үүнд:

  • Цөм
    • Цөмийн радиус нарны нийт радиусын 0.2 хувийг эзлэнэ. Нягт нь 150,000 kг/м3 (усны нягтаас 150 дахин их)хүрэх ба температур нь 13,600,000 К (Нарны гадаргуугийн температур 5,785 К буюу 2350 дахин бага). Нарны энергийн эх үүсвэр нь цөмийн гинжин урвал (p-p буюу протон-протон гэж нэрлэгдэнэ) бөгөөд энэ процессийн үр дүнд устөрөгч гели болон хувирна.
  • Радиацын бүс
  • Конвекцийн бүс
  • Фотосфер
  • Атмосфер

[hide]

ү  х  з

Нарны аймаг

Нар · Буд · Сугар · Дэлхий · Ангараг · Церера · Бархасбадь · Санчир · Тэнгэрийн ван · Далайн ван · Дэлхийн ван · Хаумеа · Макемаке · Эрида

Гаригууд · Одой гаригууд · Дагуулууд: Дэлхийн · Ангарагийн · Бархасвадийн · Санчирын · Тэнгэрийн вангийн · Далайн вангийн · Дэлхий вангийн · Хаумеагийн · Эридийн

Жижиг биетүүд:   Толир · Бага гариг/Бага гаригийн дагуулууд (Бага гаригийн бүс) · Кентаврууд · Транс-Нептуны биетүүд (Кюперийн бүс/Сарнисан диск) · Сүүлт одууд (Оортын үүл)



Comments

2011-04-14 -

Бичсэн: zoloo (зочин)

bagshdaa ajliin ondor amjilt husie
hairtai shoooo ярзайтал инээх

. Шууд холбоос


сурагчиддаа

Сүүлийн бичлэгүүд

. цахим судалгаа
. hicheel
. hicheel
. Бичлэг
. Зөвлөмж
. 7-р ангийн Эрүүл мэндийн гэрийн даалгавар
. 10-р анги гэрийн даалгавар
. Амин дэм таны гоо сайханд
. Залуус дүү нартаа хүргэх шүлэг
. Цэнхэр дэлхийгээ хайрлая
. Хийн мандал
. Хийн мандал
. Танд тустай мэдээллүүд
. Дэлхийн биомандал
. 10-р ангийн улсын шалгалтын хуваарь

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 13 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax