Газарзүй сурч буй сурагчиддаа
2011-05-07
Амин дэм таны гоо сайханд

Ангилал: Зөвлөгөө


Амин дэм таны гоо сайханд Амин дэм нь хүний эрүүл мэндэд тустай төдийгүй мөн гоо сайхны бүтээгдэхүүнд ихээр ордог байна. Тиймээс доорх аминдэмүүд юунд зориулагддаг болохыг тайлбарлъя. * А аминдэм. Энэ аминдэм дутагдах үед арьс хуурайшиж, үс хугарамтгай болдог. А аминдэм нь арьсыг толигор болгож арьсны гэмтлийн эдгэрэлтийг хурдасгадаг. Загас болон амьтны элэг, цөцгийн тос, сүү, өндөгний шар зэрэг бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. * В аминдэм нь бодисын солилцооны үйл ажиллагааг сайжруулж, үсний ургалтыг идэвхжүүлж, тосны булчирхайн үйл ажиллагааг сайжруулах нөлөөтэй. Хүнсний ногоо, эрдэнэ шишийн гурил, хүнсний хөрөнгө зэрэг ихээр агуулагддаг байна. * ВЗ аминдэм амны хөндийн тэжээл болох ба үсийг гялалзсан сайхан өнгөтэй болгодог тул шүдний оо, үс арчилгааны бүтээгдэхүүнд өргөнөөр хэрэглэдэг. * С аминдэм. Энэ аминдэм дутагдахад арьс хуурайшиж, эрт хөгшрөх хандлага ажиглагдана. С аминдэм нь нимбэг, лууван, шийгуа, шар манжин, өргөст хэмх, байцаа, үхрийн нүд зэрэгт агуулагдана. * Д аминдэм арьс чийгшүүлэх үйлчилгээтэй ба эсийг сэргээж үсний ширхэгийн гэмтлээс хамгаалан бүрдүүлж өгдөг. Ихэнхидээ үсэнд зориулагдсан бүтээгдэхүүнд орсон байдаг. Энэ аминдэм нь хүнсний хөрөнгө, улаан буудайн гурилны найрлагад байдаг. * Е аминдэм үрчлээ болон эрт хөгшрөхөөс сэргийлсэн тосонд ихээр агуулж өгдөг амуу тариа, цоохор майлз, лууван, эрдэнэ шиш, улаан буудайн тосонд агуулагдсан байдаг. * Р аминдэм арьсыг хуурайших, загатнаа үүсэх, үс хагтах хуурайших зэргээс хамгаалдаг гарын тос, үс арчлах бүтээгдэхүүний найрлаганд орсон байдаг. Гахайн тос, чидун жимсний тос, буйлсын тос зэрэгт байдаг. * Р аминдэм. Энэ аминдэм дутагдсан үед арьс өөрийн толигор байдлаа алдаж өнгө нь муудна. Элэг, мах, сүү, улаан буудай, хүрэн манжин, тарвас, чинжүү мөөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнд энэ аминдэм ихээр агуулагдсан байдаг.

Comments

сурагчиддаа

Сүүлийн бичлэгүүд

. цахим судалгаа
. hicheel
. hicheel
. Бичлэг
. Зөвлөмж
. 7-р ангийн Эрүүл мэндийн гэрийн даалгавар
. 10-р анги гэрийн даалгавар
. Амин дэм таны гоо сайханд
. Залуус дүү нартаа хүргэх шүлэг
. Цэнхэр дэлхийгээ хайрлая
. Хийн мандал
. Хийн мандал
. Танд тустай мэдээллүүд
. Дэлхийн биомандал
. 10-р ангийн улсын шалгалтын хуваарь

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 8 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax