Газарзүй сурч буй сурагчиддаа
2011-05-07
Зөвлөмж

Ангилал: Зөвлөгөө


Хар цайгаар угаавал нүүр өнгөлөг болдог Хүйтний улиралд арьсанд нэмэлт арчилгаа шаардагддаг. Тиймээс өвөл арьсаа хэрхэн хамгаалах талаар дараахь зөвлөгөөг хүргэж байна. Өглөө бүр нүүрээ буцалсан ус юм уу, хар цайгаар угааж байгаарай. Тэгвэл нүүрний арьс зөөлрөхөөс гадна өнгөлөг болдог. Гадаа гарахын өмнөхөн нүүрээ угааж тос түрхэх нь буруу. Тос арьснаас хурдан ууршдаг тул амархан даарч, улмаар хөлдөж ч мэднэ. Хүйтэнд удаан явахад нүүрний аль нэг хэсэг цайрч, мэдээ алддаг. Энэ үед мэдээ алдсан хэсгийг ноосон бээлий юм уу, алчуураар зөөлөн үрж, спирт юм уу ургамлын тосоор арчаарай. Хэрэв хөлдсөн газар их өвчтэй байвал гоо сайхны газар очиж, эсвэл эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Нүүрэндээ байнга тэжээлийн тос түрхэж бай. Таны нүүр хуурай арьстай бол өндөгний шарыг бага зэрэг ургамлын тостой хольж маск тавих шаардлагатай. Мөн өндөгний шарыг зөгийн балтай хольж түрхсэн ч болно. Харин тослог арьстай бол тараг, ээдэмний түрхлэг юм уу эсвэл алимыг өндөгтэй хольж нүүрэндээ түрх. Хэвийн арьстай нүүрэнд өндөгний шар, мөн таргийг арвайн гурилтай хольж түрхвэл үр дүнгээ амархан өгдөг. Ямар ч үед нүүрнийхээ арьсанд тохирсон тосыг орой болгон түрхэж байгаарай.

Comments

сурагчиддаа

Сүүлийн бичлэгүүд

. цахим судалгаа
. hicheel
. hicheel
. Бичлэг
. Зөвлөмж
. 7-р ангийн Эрүүл мэндийн гэрийн даалгавар
. 10-р анги гэрийн даалгавар
. Амин дэм таны гоо сайханд
. Залуус дүү нартаа хүргэх шүлэг
. Цэнхэр дэлхийгээ хайрлая
. Хийн мандал
. Хийн мандал
. Танд тустай мэдээллүүд
. Дэлхийн биомандал
. 10-р ангийн улсын шалгалтын хуваарь

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 5 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax