Ангилал: хэрэглэгдэхүүн
Дэлхийн агаар мандал гэж Дэлхийн татах хүчинд захирагдан, Дэлхийн гадна талаар хүрээлэн байгаа хийн давхрагыг хэлнэ. Агаар мандлын 78% нь азот, 20.95% хүчилтөрөгч, 0.93% аргон, 0.038% нүүрстөрөгчийн давхар исэл, 1% усны уур болон маш бага хэмжээтэй бусад хийнүүд байна. Эдгээр хийнүүдийг нийлүүлээд бид агаар гэж нэрлэдэг. Агаар мандал нь Нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээж, өдөр, шөнийнтемпературын ялгааг тогтворжуулан, Дэлхий дээр амьдрал байх нөхцөлийг бүрдүүлнэ.
Агаар мандалд бага хэмжээтэй байх хүлэмжийн хийнүүд (Greenhouse gas) газрын гадаргуугаас ойсон дулааны энергийг шингээж, дэлхийн ду...
